Миний бие 1975 онд Г.Дашхүүгийн том хүү болон Улаанбаатар хотод мэндэлжээ.
Нийслэлийн 10 жилийн 17-р сургуулийг дүүргээд 1993 онд ШУТИС, КТМС-д элсэн оржээ. Ингээд 1993-1999 оныг хүртэл КТМС-д компьютерийн ухааны бакалавр, магистрт суралцан програм зохиогч инженер мэргэжилтэй болсон. 1997 онд КТМС-г бакалаврын зэрэгтэй төгссөнийхөө дараа сургуульдаа багшаар үлдэн 7 жил багшийн ажил эрхэлсэн гээд бодохоор би бол КТМС-н бүтээгдэхүүн, миний амьдралын 10 гаруй жил энэ сургуультай салшгүй холбоотой билээ.
Харин 2002 онд санаа сэтгэл нийлсэн 4 найзынхаа хамт Мэдээллийн технологийн СТАРСОФТ ХХКомпанийг үүсгэн байгуулж одоог хүртэл тус компанийхаа төлөө ажиллаж байна. КТМС-д багшилж байхдаа бид 5 СТАРСОФТ ХХК-г байгуулсан бөгөөд сургуулийн удирдлагаас тавьсан шаардлагын дагуу 2004 онд багшийн ажлаасаа өөрсдийн хүсэлтээр татгалзаж КТМС-с холдсон доо.
КТМС-н эвсэг, халуун дулаан хамт олноо бид байнга дурсан санадаг шүү.
Wednesday, February 28, 2007
Өлзий блог нээжээ
Сайн байна уу.
IT салбарынхан дотроос хамгийн сүүлд нөхөр Өлзий-Орших блог нээв гэж. Ер нь улсуудыг хараад байтал бараа сураггүй орхиод алга боллоо шүү, гэтэл Өлзий нэг үсэг ч тавиагүй байдаг. За яахав оройхон гараад ширүүхэн дайрах л болж дээ.
Анх компьютер харж, түүнтэй харьцаж, ажиллаж эхлээд 15 жил лав өнгөрчээ. Дүгнээд үзэхнээ энэ хугацаанд байнга шинийг сурч мэдэж, өөрийгөө хөгжүүлж байсан боловч одоо хүртэл өөрийгөө голж, сурсан мэдсэн зүйл маань чамлалттай санагдаж байх юм. Ингээд миний бие өөрийн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах, мэдлэг туршлагаа солилцох гол зорилгыг агуулан энэхүү блогийг нээвээ.
Анх удаа блогдоо бичлэг нэмж байгаа болохоор юунаас эхлэхээ мэдэхгүй жаахан тээнэгэлзэж байгаад эхний хэсэг бичлэгүүддээ өөрийгөө танилцуулж, хийсэн бүтээсэн ажлуудаа дурсая хэмээн бодлоо.

Subscribe to:
Posts (Atom)