Миний бие 1975 онд Г.Дашхүүгийн том хүү болон Улаанбаатар хотод мэндэлжээ.
Нийслэлийн 10 жилийн 17-р сургуулийг дүүргээд 1993 онд ШУТИС, КТМС-д элсэн оржээ. Ингээд 1993-1999 оныг хүртэл КТМС-д компьютерийн ухааны бакалавр, магистрт суралцан програм зохиогч инженер мэргэжилтэй болсон. 1997 онд КТМС-г бакалаврын зэрэгтэй төгссөнийхөө дараа сургуульдаа багшаар үлдэн 7 жил багшийн ажил эрхэлсэн гээд бодохоор би бол КТМС-н бүтээгдэхүүн, миний амьдралын 10 гаруй жил энэ сургуультай салшгүй холбоотой билээ.
Харин 2002 онд санаа сэтгэл нийлсэн 4 найзынхаа хамт Мэдээллийн технологийн СТАРСОФТ ХХКомпанийг үүсгэн байгуулж одоог хүртэл тус компанийхаа төлөө ажиллаж байна. КТМС-д багшилж байхдаа бид 5 СТАРСОФТ ХХК-г байгуулсан бөгөөд сургуулийн удирдлагаас тавьсан шаардлагын дагуу 2004 онд багшийн ажлаасаа өөрсдийн хүсэлтээр татгалзаж КТМС-с холдсон доо.
КТМС-н эвсэг, халуун дулаан хамт олноо бид байнга дурсан санадаг шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment